Monday, February 18, 2013

аугаа байгаль эхийн өмнө өчүүхэн дорой хүн гэгч

хүн ер нь байгалийн жамаараа үүссэн л юм байхдаа,,, нэг л юм буруу яваад байх шиг,,,хүмүүсийн өөрсдийнх нь бүтээсэн зүйлс өөрсдийг нь алж байна,,,энэ

үл мэдэгдэх хүсэлгүйдэл,хараал идсэн цаг мөчүүд

яагаад яаж гэдэг нь мэдэгдэхгүйгээр уур цухал бачимдал,төөрөгдөл эргэлзээ гүн зузаан манан гэж илэрхийлж болохуйц зүйлс надад тохиолдоод байна

энэ хэн нэгнээс ямар нэг юмнаас болоогүй учраас би юу гэхээ мэдэхгүй нь,өнөөдөр 2013 2 19 2:55 мин би гэртээ

толгой минь хов хоосон мөртлөө дүв дүүрэн хүнд хийгээр дүүрчихсэн байна

аан за би оллоо гэхдээ одоо яаж ч чадахгүй нь би ямар нэг юм хийх хэрэгтэй байх гэхдээ хийхэд хүсэл хэрэгтэй би юу гэхээ яахаа мэдэхгүй нь

Friday, February 15, 2013

thoughts that written here

хааяа би боддог юм оршиход энэ хүний нас гэдэг хэтэрхий урт юм шиг гэхдээ амьдрахад хэтэрхий богино юм шиг,,, шунал гэгч хүнд ч бий амьтанд ч бий гэхдээ хүнд арай их байдаг юм шиг,,, хүсэл,шунал,мөрөөдөл,тэмүүлэл, яахав сайн муугаараа ялгаатай л даа, хүн болгоны хувьд сайн муу , жаргал зовлон нь өөр өөр биз, хүн болгонд л өөрсдийн гэсэн зовлон бий шүү дээ , нэгнийх нь хувьд нөгөөгийнх нь зовлон жаргал байх жишээтэй,,,би энэ блогтоо өөрийн санаж боддог бүхнээ бичихээр шийдлээ,энд биччихвэл дараа уншиж суухад аятайхан ч байж мэдэх юм,